Мэргэжлийн сүмогийн Аки башёд ёкозүна цолтой барилдсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэмцээний сүүлийн өдөр озэки Шодайг ялж, 13 даваа, хоёр унаатай түрүүлсэн. Тэрбээр өөрийн амьдралыг өгүүлсэн намтар номоо ирэх сарын 26-нд уншигчдын хүртээл болгохоор зэхэж буй. “Ангалын ёроолоос харсан өглөөний нар” нэртэй бүтээлдээ Монголд өнгөрүүлсөн хүүхэд нас, гэмтэл, өвчний улмаас жонидан зиндаанд унаж, сүмогийн ёкозүна цол хүртсэнээ дэлгэрэнгүй өгүүлжээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг бүх талаар дэмжиж ирсэн хүмүүс болон өрсөлдөгч бөхчүүдийнх нь ярилцлага ч эл номд багтсан гэнэ.
Бэлтгэсэн Г.Цэцэг