Азийн Цомын урьдчилсан шатны "J" хэсгийн эхний тоглолтод манай улсын шигшээ баг ялалт байгуулсан. Азийн АШТ-ий урьдчилсан шатанд дөрөв дэх удаагаа оролцож буй Монголын 23 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр Малайзын эсрэг тоглоно. Тэд эхний тоглолтоо Тайландтай хийж 1:1-ээр тэнцсэн учраас өнөөдрийн тэмцээнд ялж чадвал хэсгээс гарах боломж ихсэх аж. Энэ жилийн тоглолтуудыг МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнг 50 хувийн дүүргэлттэйгээр явуулж буй. Цэнгэлдэх хүрээлэнд үзэгчид орж ирэх нь хөгжөөн дэмжигчдийн баяр баясал төдийгүй шигшээ багийн залууст сэтгэл зүйн том хүч болдог билээ.
Ташрамд дурдахад, Малайзын эсрэг тоглолт 11:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд эхлэх бөгөөд хөгжөөн дэмжиж буй хүн бүхэнд нээлттэй гэнэ.