Бүгд Найрамдах Грек Улсад энэ сарын 16-26-нд зохион байгуулсан шатар сонирхогчдын ДАШТ-д Монголоос таван тамирчин оюун ухаанаа сорив. Тэмцээний олон улсын чансааны 1700 хүртэлх ангилалд өсвөрийн шилдэг шатарчин, сурагчдын дэлхийн аварга Н.Содбилэгт хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр их мастер С.Билгүүний удирдлагад бэлтгэж хангаж, өрсөлджээ. Уг ангилалд 75 шатарчин ухаанаа сорьсон байна. Түүнчлэн тус ангилалд өрсөлдсөн, шатрын зүтгэлтэн, УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан таван оноогоор 29 дүгээр байр эзэлсэн аж. Тэгвэл олон улсын чансааны 2000 хүртэлх ангилалд Б.Тэнүүнболд 10, М.Мандухай 17, 2300-д оролцсон Б.Халиун 29 дүгээр байр тус тус эзэлжээ. Манай шатарчид өнөөдөр эх орондоо ирнэ