Олимпын мөнгө, хүрэл медальт, ДАШТ болон Европын гурван удаагийн аварга Азербайжаны шигшээ багийн ахлагч Хажи Алиев тамирчны замналаа үргэлжлүүлэх, эсвэл зодог тайлах талаар фэнүүдээсээ асуужээ. Үүнээс өмнө тус улсын бөхийн холбооноос инстаграм хуудсандаа үүнтэй төстэй судалгаа явуулсан аж. Үүнд оролцогчдын 71 хувь нь түүнийг тамирчны замналаа үргэлжлүүлэхийг санал болгожээ. Үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн олонх нь түүнийг Парисын олимпод оролцохыг нь харахыг хүссэн байна. Тэрбээр тэр үед 33 настай байх нь. Хажи Алиев Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хагас шигшээд эзэн орны тамирчин Такүто Отогүрод ялагдаж, мөнгөн медаль хүртсэн бол Риогийн олимпод хүрэл медаль авч, нутаг буцаж байв.
Бэлтгэсэн Н.Энх