Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулах ФИФА-гийн төлөвлөгөөнөөс шалтгаалж, 12 улс тус байгууллагаас гарах хүсэлтэйгээ Европын хөлбөмбөгийн холбоонд илэрхийлсэн гэж “Associated press” мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр ФИФА-гаас гарах нь тухайн улсуудын шигшээ баг, клубүүдийг УЕФА-ийн зохион байгуулдаг тэмцээнд оролцоход нь сөргөөр нөлөөлөхгүй аж. 2026 оноос эхлэн хөлбөмбөгийн ДАШТ-ийг хоёр жил тутам зохион байгуулахаар төлөвлөж буйгаа ФИФА гишүүн орнууддаа мэдээлсэн юм. Хөлбөмбөгийн дараагийн ДАШТ 2022 онд Катар, 2026 онд Канад, Мексик, АНУ-д болох билээ.
Бэлтгэсэн Н.Энх