Азийн хөлбөмбөгийн 23 хүртэлх насныхны цомын аварга шалгаруулах урьдчилсан шатны J хэсгийн тоглолтыг энэ сарын 25-31-нд Улаанбаатар хотод халдвар хамгааллын дэглэм баримталж, үзэгчидтэй зохион байгуулах нь. Тус хэсэгт Монгол, Тайланд, Малайз, Лаосын шигшээ багийнхан багтжээ. Тоглолтод оролцох манай шигшээ багийнхантай Унгарын Пушкаш академид суралцаж буй Словак улсын “Комарно” клубт тоглож байгаа Г.Ганбаяр нэгдэж, бэлтгэлээ эхлүүлсэн байна. Мөн Лаос, Тайландын тамирчид Монголд хөл тавьж, Төв аймаг дахь хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд байрлан, бэлтгэл хийж буй. Манайхан тэмцээний салхийг хагалж Тайландын багийнхантай 25-нд
Бэлтгэсэн Г.Цэцэг