Францын нийслэл Парист энэ сарын 16-17-нд зохион байгуулсан “Их дуулга” тэмцээнд Монголын тамирчид зодоглолоо. Энэ нь Парисын “Их дуулга”-ын 50 жилийн ойд зориулсан тэмцээн гэдгээрээ онцлог байв. Манай тамирчид уг тэмцээнээс гурван хүрэл медаль хүртсэн юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд шийдвэрлэх барилдаанд Японы Гэнки Когаг ялж, хүрэл медалийн эзэн болов. Мөн 81 кг-д Г.Болор-Очир Францын Тизье Гнамьен, эмэгтэйчүүдээс 52 кг-д Б.Хорлоодой Францын Хлое Девикторыг буулган авч, хүрэл медалиар энгэрээ мялаав. Тэгвэл шагналт байрт манай таван тамирчин шалгарлаа. Тухайлбал, эмэгтэйчүүдийн дээд жинд А.Адъяасүрэн, О.Цэцэнцэнгэл, Ц.Энхчимэг нар шагналт байрын эзэн болсон юм. Парисын “Их дуулга”-д манай тамирчид меда лийн тоогоор 13 дугаар байрт жагссан бол япончууд долоон алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ. ОХУ гурван алт, хоёр мөнгө медальтай удаалан, Израил хоёр алт, нэг хүрэл медальтай гуравдугаар байрт шалгарсан байна.