Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Vitality running world cup” тэмцээнд оролцсон монголчууд эх орныхоо нэрийг олон улсад гаргахын төлөө хувь нэмрээ оруулан, гурван долоо хоногийн хугацаанд хөлс хүчээ шавхан гүйж, гуравдугаар байрт шалгарав.
230 гаруй орон, бүс нутгийн гүйгчид энэ тэмцээнд сайн дураар оролцсон бөгөөд гурван км гүйх бүртээ цуглуулсан 189403 вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд хандивлалаа. ДАШТ-ий сүүлчийн шатанд Өмнөд Африкийн гүйгчид түрүүлж, Намибийнх удаалжээ. Монголын багийн албан ёсны зохион байгуулагчаар Дэлхийн монголчуудын гүйлтийн суваг “MGL running channel” ажиллаж, “Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе” уриатай оролцсон юм.