Норвегийн Осло хотод энэ сарын 2-10-нд зохион байгуулж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон манай баг тамирчдаас дөрөв дэх хүрэл медалийг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүч сорьсон “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал хүртлээ. Тэрбээр шөвгийн наймд өсвөр үе, залуучуудын Азийн болон дэлхийн аварга, Японы Ремиха Ёшимототой таарч ялагдсан ч хагас шигшээд ОХУ-ын Надежда Соколоваг илүүрхсэн. Дагах барилдаанд Беларусийн Наталья Варакинаг буулган авч, медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд ДАШТ-ий хошой мөнгөн медальт Румыний Алина Вучийг цэвэр ялж, Монголоос хөнгөн жинд шагнал хүртсэн анхны бөх боллоо. Дайчин, шийдэмгий, зоримог барилдаанаараа Ослогийн дэвжээг чимсэн тэрбээр Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлагад бэлтгэл хийж, ДАШТ-ээс медаль зүүсэн 11 дэх шавь нь аж.