Литва улсад өнгөрсөн сарын 12-нд эхэлсэн футзалын дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн өндөрлөлөө. Урьдчилсан тэмцээнээс шалгарсан 24 багийн медалийн төлөөх тоглолт ням гарагт болсон юм.
ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ
Бразил-Казахстан 4:2
Футзалын дэлхийн таван удаагийн аварга, мөнгө, хүрэл медальт Бразилын баг шөвгийн дөрөвт анх удаагаа шалгарсан Казахстаны багт 0:1, 1:2-ээр хожигдож явсан ч 32-35 минутад (гурван минутын дотор) гурван гоол оруулж, ДАШТ-ий хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Бразилчууд ийнхүү есөн удаа зохион байгуулсан ДАШТ-ээс наймд нь медаль (таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл) зүүв. Ганцхан 2016 онд л тэд медаль хүртээгүй. Бразил дасгалжуулагчаар удирдуулж, Бразилын легионеруудаар хүчээ зузаатгасан Казахстан энэ ДАШТ-ий нээлт болж, түүхэн амжилт гаргалаа. Дэлхийн аварга болсон Порту галын шигшээд торгуулийн цохилтоор хожигдсон казахстанчууд үндсэн цагт нэг удаа ялагдан ДАШТ-ийг дуусгав. Мөн тэд “Файр плэй” буюу цэвэр, шударга тоглолт той багийн шагналын эзэн болж, Казахстаны бразил легионер Тайнан зургаан гоолоор “Хүрэл шаахай” хүртлээ.
ФИНАЛ:
Аргентин-Португал 1:2
Дэлхийн аварга Аргентинын хөлбөмбөгчид аварга болох хэцүү, аваргаа хамгаалах бүр ч хэцүү гэдгийг мэдэрлээ. ДАШТ-ий шилдэг довтлогчийн нэг Португалын Пани энэ тоглолтод хоёр гоол оруулснаар найман гоолтой болж, “Мөнгөн шаахай” шагналын эзэн болсон. Аргентинчууд хариу нэг гоол оруулж, тоглолтын төгсгөл хэ сэгт илүүрхсэн ч тоглолтын үр дүнг өөрчилж чадсангүй. Португалын хаалгач бас багтаа их тус хүргэлээ. 1989 оноос хойш футзалын ДАШТ-д ердөө гурван баг л түрүүлж (Бразил 1989, 1992, 1996, 2008, 2012, Испани 2000, 2004, Аргентин 2016 онд) байсан бөгөөд ФИФА футзалын дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг хүртсэн дөрөв дэх баг нь ийн Португал болов. Тус багийн ахлагч Рикардиньо тэмцээний шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг” шагнал хүртсэн бол “Хүрэл бөмбөг”-ийг Казахстаны Дуглас Жуниор хүртсэн юм.
Тэмцээний шилдэг довтлогчоор есөн гоол оруулсан Бразилын Феррао шалгарч, Алтан шаахай” шагналын эзэн боллоо. ДАШТ-ий шилдэг хаалгачаар Аргенти нын Николас Сармьенто шалгарч, “Алтан бээлий” шагналын эзнээр тодорсон бөгөөд тэрбээр өмнөх ДАШТ-д мөн л шилдэг хаалгачаар шалгарч байсан удаатай.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин