Узбекистаны Ташкент хотод энэ сарын 4-6-нд зохион байгуулсан ДАШТ-д 26 орны 270 тамирчин оролцсоноос Монголын бодибилдинг фитнессийн холбооны баг тамирчид хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Тэднээс С.Дуламрагчаа эрэгтэйчүүдийн бодибилдинг мастер 50-60 насныхны 80 кг-ын жинд, Э.Лхагва-Очир фитнес ангилалд түрүүлж дэлхийн аварга боллоо. Мөн фитнес ангилалд Ж.Баянмөнх мөнгө, Д.Энхбилэг хүрэл медаль зүүв. Тэгвэл эмэгтэйчүүдээс Т.Болор 21 хүртэлх насныхны болон фитнес ангилалд тус бүр мөнгөн медаль хүртжээ.