Чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Уг тэмцээнээс Т.Тулга хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, Т.Тулга өчигдөр 1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Кайки Ямагүчиг 3:2-оор, шөвгийн наймд 2020 оны Дэлхийн цомын аварга, Армений Вазген Теваняныг 2:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевт 4:4-өөр тун харамсалтай ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн гуравдугаар сард Ромын тэмцээнээр ялж байсан, Энэтхэгийн Рохит Рохиттэй барилдсан юм. Манай тамирчин 6:4-өөр илүүрхэж яваад цаг дуусахаас 20 секундын өмнө мушгиж 4 оноо авч, үргэлжлүүлэн өрсөлдөгчөө цэвэр дарснаар хүрэл медалийн эзэн боллоо.