Улсын харцага Г.Элбэг элэг шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орохоор болжээ. Тодруулбал, тус хагалгааг БНСУ-д 850 сая төгрөгөөр хийлгэх юм байна. Тиймээс түүний эмчилгээнд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн хандивын барилдааныг энэ оны 10-р сарын 03-нд үзэгчгүйгээр зохион байгуулах талаар Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Барилдах бөхчүүдийг өнөөдөр болон маргааш 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэх юм байна.