“Vitality running world cup” цахим гүйлтийн ДАШТ энэ сарын 21-26-нд болж, 242 улсын гүйгч оролцжээ. Монгол Улсын баг эхний шатанд III байр эзэлсэн амжилтаар шилдэг 16 орны нэг болж, хагас шигшээд өрсөлдөх нь. Энэ жилийн багийн ахлагчаар “MGL running channel”-ийг үүсгэн байгуулагч У.Ганзориг шалгарч, “Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе” уриа дэвшүүлэн оролцож байгаа. Тус тэмцээнд манайхан өнгөрсөн жил 18 дугаар байр эзэлсэн юм. Ирэх сарын 3-нд эхлэх II шатны тэмцээнд хагас шигшээд тунасан улсын гүйгчид өрсөлдөнө. Шалгарсан дөрвөн улс ирэх сарын 5-10-нд сүүлчийн тэмцээнд оролцсоноор аваргаа тодруулах юм.
Тэмцээнд 13 болон түүнээс дээш насныхан оролцохдоо “Strava”, “Adidas running”, “Health app”, “Google fit”, “FitBit”, “Garmin”, “Under armour”, “Pacer” зэрэг aппликэйшний аль нэгийг хэрэглэж, гурван км замыг 30 минутад туулснаа баталгаажуулах юм.