Дэлхийн шатрын холбооноос олгодог “Фиде мастер” олон улсын цолны болзлыг нийслэлийн I сургуулийн сурагч, “Хан Алтай” шатрын клубийн тамирчин Б.Ананд биелүүллээ.
Тэрбээр өмнө нь чансаа ахиулах олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож дээрх болзлыг хангасан байна.
Өнгөрсөн жил ОХУ-ын Москвад зохион байгуулсан түргэн тоглолтын “Aeroflot open” олон улсын нээлтэй тэмцээний C ангилалд өрсөлдөж, гадаад чансаагаа +94.4-өөр ахиулсан юм.
Ташрамд дуулгахад, Энэтхэг улсын болон Азийн шатрын холбоо хамтран өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ-ийг www.tornelo.com сайтад зохион байгуулах болжээ. Охидын ангиллынх 22-24-нд хөвгүүдийнх 28-31-нд болно.