Бельги улсад энэ сарын 26-нд зохион байгуулсан унадаг дугуйн бөөн гараатай 94 дэх ДАШТ-д эх орноо төлөөлж оролцсон “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц 239 км зам туулж 94 дүгээр байрт жагсав. Тэрбээр Ази тивд болсон тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд амжилттай хурд сорьж 158 оноогоор III, бөөн гараатайд багаараа тэргүүлэн ДАШТ-д өрсөлдөх эрх авчээ. Тамирчид энэ удаа Антверпенаас Лувен-ла-Нёв хот хүртэл 268.3 км уралдахдаа 45.147 км/цагийн дундаж хурд гарган ширүүн өрсөлдсөн байна. Монголын дугуйчдаас өмнө нь ОУХМ Б.Мягмарсүрэн 2016 онд хурд сорьж байсан. Дэлхийд эхний 50 байрт багтсан улсын баг тамирчид ДАШТ, олимпод оролцох эрх авдаг. Тэгвэл Монголын дугуйн холбоо 42 дугаар байрт бичигдсэнээр тамирчнаа сойсон юм.