Азийн болон Тайланд улсын Шатрын холбооноос өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг www.tornelo.com сайтад энэ сарын 24-26-нд цахимаар зохион байгууллаа. Монголын эмэгтэй тамирчид уг цахим тэмцээнд 14 орны өсвөрийн шатарчидтай зургаан насны ангилалд оюун ухаанаа сорьж, рапид төрлөөр есөн өрөг тоглолоо. 10 насны охидын ангилалд Дархан-Уул аймгийн М.Цэлмэг тэргүүлж, Зүүн Азийн аваргаар шалгарсан бол Сүхбаатар аймгийн Э.Гэгээнээ удаалав. Тэгвэл 16 насныхад Дорнод аймгийн Х.Урангоо хүрэл медаль зүүжээ. Найм хүртэлх насныхад “Элит брэйн” олон улсын академийн А.Энэрлэн, 10 насныхад “Говьсүмбэр” аймгийн М.Маргад нар IX, 14 насныхад “Гэгээн арвай” клубийн Б.Энхсаран VII, 18 насныхад “Гобичесс”-ийн Э.Удвал VI байр тус тус эзэлж, эхний 10 байрт шалгарсан амжилтаар тэмцээнийг өндөрлүүллээ. Хөвгүүдийн насны ангиллын тэмцээн ирэх сарын 1-3-нд болно.