“Ковид-19” цар тахлын улмаас спортын салбарын үйл ажиллагаа хумигдаж, олон хүн ажилгүй, орлогогүй болсноос гадна энэ нь тамирчдын амжилтад ч нөлөөлж байгааг Спортын холбоодын төлөөлөл онцолж буй. Тиймээс НЗДТГ-аас мэргэжлийн спортын тэмцээнийг “Хариуцлагын гэрээ” байгуулж, үе шаттайгаар зохион байгуулахыг зөвшөөрлөө. Эхний ээлжид Лигийн тэмцээнийг зохион байгуулах юм байна. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэйг албаныхан анхаарууллаа.