Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос энэ сарын 18-нд 3x3 сагсан бөмбөгийн багуудын дэлхийн чансааг шинэчлэхэд Дэлхийн 212 ор- ноос Монголын сагсан бөмбөгийн U23 хүртэлх насны эмэгтэйчүүдийн баг тэргүүлжээ. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангиллын хоёр багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд сойсон юм.
Франц, Румын улсад зохион байгуулсан Европын бүсийн FIBA 3x3 U21 nations league цуврал тэмцээнд U21 насны шигшээ багийнхан амжилттай өрсөлдөж, улсынхаа оноог ахиулсанбайна. С.Төгсжаргал дасгалжуулагчийн удирдлагад оролцсон U23 насны шигшээгийнхэн Египетийн Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3x3 U23 nations league цуврал тэмцээнд гурван удаа түрүүлж, мөн гурван удаа удаалсан. Тус тэмцээнд оролцсон 26 орноос Ази тивээ төлөөлсөн манай багийнхан Румын улсын Бухарестэд болсон FIBA 3x3 nations league-ийн финалын шилдэг найман багийн нэгээр шалгарч, VI байрт шалгарав. Цуврал тэмцээнд ФИБА-гийн чансааны оноо 748, 763 болсноор Монгол Улсын баг тамирчид тэргүүн эгнээнд бичигдэж эхэллээ. Чансааны эхний арван байрт О.Хулан II, Б.Ариунцэцэг VIII, Г.Минжин IX байрт жагсаж байна.