NBA-ийн түүхэнд хамгийн олон оноо авсан тоглогч бол К.Абдул-Жаббар. Тэрбээр тус лигт тоглох хугацаандаа 38 387оноо авсан агаад түүний эл амжилтыг эвдэх хамгийн боломжтой тамирчин нь Л.Жэймс (35 367 оноо) юм. Өөрийнх нь дээд амжилтыг Л.Жэймс эвдэх талаар ямар бодолтой буйгаа домогт тоглогч саяхан ярьсан байна.
“Леброн миний дээд амжилтыг эвдэхийг тэсэн ядан хүлээж байна. Би дээд амжилтыг хэн нэгний бус, бүх хүний амжилт гэж боддог. Өмнө нь хэний ч хийж байгаагүй зүйлийг хийж чадсан л бол бусдад нь ч гэсэн мөн боломж байгаа гэсэн үг. Хэн нэгэн дээд амжилт тогтоох бүрт бид бүгдээрээ ялж байдаг. Леброн миний дээд амжилтыг эвдэх л юм бол би түүнд тэр даруй баяр хүргэнэ” гэж К.Абдул-Жаббар ярьжээ.
Бэлтгэсэн Н.Энх