Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Аваргуудын лиг”-ийн 2021-2022 оны улирлын хэсгийн эхний тоглолтууд өнгөрсөн мягмар гарагт явагдлаа.
Хэсгийн эхний тоглолтуудын дүн
F хэсэг
“Янг Бойз” (Швейцар)-“Манчестер Юнайтед” (Англи) 2:1
Гоол: Криштиану Роналду, 13 (0:1). Нгамале, 66 (1:1). Сьебатше, 90+5 (2:1)
“Вильярреал” (Испани)-“Аталанта” (Итали) 2:2
Гоол: Фройлер, 6 (0:1). Тригерос, 39 (1:1). Груневелд, 73 (2:1). Гозенс, 83 (2:2).
H хэсэг
“Челси” (Англи)-“Зенит” (ОХУ) 1:0
Гоол: Лукаку, 69
“Мальме” (Швед)-“Ювентус” (Итали) 0:3
Гоол: Алекс Сандру, 23 (0:1). Дибала, 45 пенальти (0:2). Мората, 45+1 (0:3)
Е хэсэг
“Барселона” (Испани)-“Байерн” (Герман) 0:3
Гоол: Мюллер, 34 (0:1). Левандовски, 56 (0:2). Левандовски, 85 (0:3)
“Динамо” К (Украин)-“Бенфика” (Португал)-0:0
G хэсэг
“Севилья” (Испани)-“Зальцбург” (Австри) 1:1
Гоол: Сучич, 21пенальти (0:1). Ракитич, 42 пенальти (1:1)
“Лилль” (Франц)-“Вольфсбург” (Герман) 0:0
Сонирхолтой баримтууд
• “Байерн” 19 зочлон тоглолт дараалан хожигдоогүй байгаа нь тус тэмцээний дээд амжилт юм.
• “Барселона” түүхэндээ анх талбайдаа гурав дараалан хожигдлоо.
• “Бенфика” хэсгийн сүүлийн 10 тоглолтдоо анх удаа гоол оруулсангүй.
• “Виллареал” сүүлийн 14 тоглолтынхоо ердөө ганцад нь хожоод байна.
• “Севилья” болон “Зальцбург” багийн тоглолт нь дөрвөн торгуулийн цохилт заасан “Аваргуудын лиг”-ийн анхны тоглолт болон түүхэнд үлдэв.
• Францын “Лилль” баг 2012 оны арваннэгдүгээр сараас хойш хэсгийн тоглолтод ялалт байгуулж чадахгүй хар цувралтай явна.
• Т.Тухелийн удирдлага дор “Стэмфорд бриж” цэнгэлдэхэд хамгийн олон гоол (3) оруулсан тоглогч нь Р.Лукаку.
• “Мальме” баг энэ улиралд Европын тавцанд таван тоглолтод оролцохдоо анх удаа хожилгүй байлаа.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар