Монголын хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтсийнхэн нийслэлийн Спорт хороотой хамтран зохион байгуулж буй грассрүүтс төрлийн багш дасгалжуулагчийн сургалтад есөн дүүргийн спорт хороо болон Тусгай олимпын хорооны багш, хамтран ажилладаг байгууллагуудын мэргэжилтнүүд хамрагдаж эхэллээ. Сургалтын сургагч багшаар Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч З.Баттулга, Б.Нармандах нар ажиллаж байна. Ташрамд дуулгахад, Узбекистаны Ташкент хотод энэ сарын 17-нд эхлэх Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах урьдчилсан шатны E хэсгийн тоглолтод Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид эхний өдөр БНСУ, 20-нд тус улсын шигшээ багтай тоглохоор таарчээ.