Норвегийн Осло хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг ирэх сарын 2-10- нд зохион байгуулна. Үүнд оролцох бөхчүүдийг Төв аймгийн Батсүмбэр сумд энэ сарын 3-5-нд болсон сорилго тэмцээнээс тодруулсан. Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд зодоглох тамирчдыг халз барилдуулж, хэн ялсныг нь сонгох болсон. Тэгвэл тус жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Болортуяа, Цэргийн дэлхийн аварга Г.Отгонжаргал нарын халз барилдаан “Эко” спорт цогцолборт өнгөрсөн мягмар гарагт болов. Барилдаанд Б.Болортуяа өрсөлдөгчөө 6:6 онооны чанараар хожиж, Ослод зодоглох эрх авлаа.