Монголын боксын холбооноос Серби улсын нийслэл Белград хотод ирэх сард зохион байгуулах ДАШТ-д оролцох сорилго тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулав. Тус тэмцээнд өрсөлдсөн ширэн бээлийтнүүдээс 75 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөгчөө 3:2-оор ялж, дэлхийн аваргад тоглохоор болжээ. Тэрбээр өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл, ДАШТ-ээс хошой хүрэл, “Лондон-2012” олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байв. Энэ удаагийн тэмцээнд оролцохоор зорьж байсан, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга Э.Цэндбаатарыг холбооныхон нь тамирчны үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй, нэг бус удаа сахилга бат алдаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх үндэслэлээр шигшээ багаас хассан. Тэгвэл түүний тулалддаг жинд нь “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга түрүүлж, ДАШТ-д өрсөлдөх эрх авсан байна.