Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хассан талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар ийнхүү тайлбар хийв. Тэрбээр, “Есдүгээр сарын 5-нд намайг Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр томилсон. Хурлын дараа 18.00 цагт "Элит" төв дээр 130 хүн 1, 2-р хоол идсэн. Тэнд өөр зүйл болоогүй. Би холбооны ерөнхийлөгч болоод 8 хонож байна. Удирдах зөвлөл нь 19 гишүүнтэй юм байна. Э.Цэндбаатар эл холбооноос удаа дараа сануулга авч байсан. Түүнийг шигшээ багаас хассантай санал нийлж байна” гэв. Мөн тэрбээр, сэтгүүлч Ч.Лодойсамбууд хандаж “Боксын холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийг сэтгүүлч шүүгээд байвал бид ажиллах хэрэг байна уу. Тийм их санаа зовоод байгаа юм бол нэрээ дэвшүүлээд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч нь бол” гэж хэллээ.