Боксын тамирчин Э.Цэндбаатар өөрийгөө зодуулсан талаарх видео бичлэгийг энэ сарын 6-нд цахим хуудсандаа нийтэлсэн. Үүнтэй холбогдуулж Монголын боксын холбооны ерөнхий дасгалжуулагч Ж.Энхтөр болон бусад удирдах албан тушаалтнууд түүнийг Үндэсний шигшээ багаас хассан талаар мэдээллээ. Тодруулбал, Э.Цэндбаатар ыг шөнийн хоёр цагт согтууруулах ундаа хэрэглэж, зодоон хийж, тамирчны ёс зүйг удаа дараа зөрчсөн үндэслэлээр шигшээ багаас хасжээ.