Монголын боксын холбооны бага хурлаар УИХ-ын гишүүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр 100 хувийн саналаар сонгожээ.
Өмнө нь УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглодог байсан. Харин 2020 оны долдугаар сард УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд ТББ-ын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй хэмээн өөрчлөлт оруулсан тул Х.Нямбаатар эл албан тушаалд томилогдсон гэнэ. Монголын боксын холбооны 15 дахь ерөнхийлөгч болсон Х.Нямбаатар боксчдод зориулсан ордон барихаа амласан бөгөөд ДАШТ-д оролцох тамирчдын бүх зардлыг даана гэв.
Монголын боксчдын хувьд аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 6-нд Сербийн нийслэл Белград хотноо болох ДАШТ-д оролцохоор бэлтгэж буй. ДАШТ-д оролцох багийг энэ сарын 10-13-нд сорилт хийж сонгох юм.