Олон улсын сонирхогчдын боксын холбооноос АНЭУ-ын Дубай хотод өнгөрсөн сарын 21-31-нд зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнд Монголын баг тамирчид дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Ж.Еркин, Ж.Баяр-Отгон, В.Аззаяа нарын удирдлагад оролцлоо. Тус тэмцээний өсвөр насныхны ангилалд 2005, 2006 онд төрсөн долоон тамирчин (эмэгтэй гурав, эрэгтэй дөрөв), залуучуудынхад нь 2003, 2004 онд төрсөн таван тамирчин (эмэгтэй хоёр, эрэгтэй гурав) тулалдсан юм. Өсвөр насныхны эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын долдугаар дунд сургуулийн сурагч О.Түвшинзаяа алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Рохит Чамолитой тоглож, мөнгөн медалийн эзэн болов.
Манай боксчдоос эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд тулалд сан “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Номин-Эрдэнэ 2019 онд тус улсын Фужирах хотод болсон өсвөрийн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байжээ.