Египетийн Каир хотод энэ сарын 24-27-нд болсон “FIBA 3x3 U18, U21, U23 nations league Asia, Africa” (Ази, Африк үндэстнүүдийн лиг) тэмцээнд анх удаа өрсөлдсөн Монголын U23 насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийнхан тэргүүллээ. U18 насныхны ангилалд тоглосон манай багийнхан ОХУ-ын тамирчдыг 21:16-аар хожлоо. Монголын тамирчид өмнө нь энэ насны ангилалд 2018, 2019 оны тэмцээнд хожсон бол энэ удаа гурав дахь хожлоо авав. Харин U21 насныхан зургаан стоп тэмцээнд Европын багуудтай өрсөлдөн эрэгтэйчүүдийн баг IV, эмэгтэйчүүд VI байрт шалгарч тэмцээнээ өндөрлүүлжээ. Ташрамд дуулгахад, “FIBA 3x3 U23 nations league Asia, Africa” тохолтын тэмцээний аваргаар Монголын 23 хүртэлх насны шигшээ багийн тоглогч Б.Сүхбат шалгарсан юм.
Бэлтгэсэн Г.Бат