МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг хүндийг өргөлтийн тамирчин, олимпын IV байрын шагналт М.Анхцэцэгийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр МҮОХ-ны түнш “Скайтел” групп М.Анхцэцэгийг болон хүндийг өргөлтийн спортыг “Парис-2024” олимпийн мөчлөгт дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн ирэх арваннэгдүгээр сард Перу улсын нийслэл Лима хотноо зохиогдох хүндийг өргөлтийн ДАШТ-д амжилттай оролцохыг хүсэн ерөөв.