“Токио-2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эхний барилдаанаа дэлхийн хошой аварга Японы Юи Сүсакитай хийж оноогоор цэвэр (0:10) ялагдлаа. Хэрэв Японы Юи Сүсаки финалд шалгарвал манай бөх дагаж барилдах боломж гарч ирнэ.