Эмэгтэйчүүдийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ төрөлд 37 тамирчин онч сорьсон бөгөөд босоо, суугаа, хэвтээ байдлаас нийт 120 сум буудсан юм. Манай тамирчин О.Есүгэн суугаа 40 сумандаа 95, 100, 98, 94 онож, 387 оноо авлаа. Харин хэвтээгээс тун сайн буудаж 392 оноо (97, 99, 98, 98) оноо авсан юм. Ингээд сүүлийн буюу босоогоос буудсан 40 сумандаа 379 оноо (96, 93, 95, 95) авснаар 1158 оноотой болж, нийлбэр дүнгээр 27-р байрт жагсав.
Энэ дасгалд Оросын мэргэн бууч Ю.Зикова 1182 оноогоор тэргүүлж шөвгийн наймд нэгдүгээр байраар шалгарсан. Харин наймдугаар байрын тамирчин 1171 оноотой байлаа. Шилдэг наймд шалгарсан тамирчид медалийн төлөө өрсөлдөнө.