"Tokyo Aquatics Centre"-д болж буй “Токио-2020” олимпын усанд сэлэлтийн чөлөөт сэлэлтийн эрэгтэйчүүдийн 50 метрийн зайд 73 тамирчин 10 ээлжээр уралдах бөгөөд шилдэг 16 тамирчин хагас шигшээд шалгарна.
Үүний дотор тавдугаар ээлжийн нэгдүгээр замаар манай улсын тамирчин, М.Дэлгэрхүү ООУХ-ны дүрвэгсдийн багийн болон Армен, Босни Херцеговина, Филиппин, Кипр, Эритреа, Малави улсын сэлэгчидтэй хурд сорьж, 24.63 секундийн амжилт үзүүллээ. Мөн чөлөөт сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн зайд 91 тамирчин 11 ээлжээр уралдаж, манай Батбаярын Энххүслэн мөн тавдугаар ээлжийн нэгдүгээр замаар Гана, Антигу, Камерун, Сент Лучиа, Замби, Фижи, Пакистаны тамирчидтай уралдан 27.66 секундийн амжилт үзүүлэв.