Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэг өчигдөр олимпоос хүрэл медаль хүртэж, үзэгч түмнээ баярлуулсан. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн, "Токио-2020" Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Олимпын шинэхэн медальтан М.Уранцэцэгт хүндэтгэл үзүүллээ. МҮОХ-ны удирдлагууд "Токио-2020" Монголын баг тамирчдын анхны медалийг эх орондоо авчирсанд бахархан талархаж, цаашдын спортын замналд нь улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв.