Монголын жүдоч М.Уранцэцэг өчигдөр“Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртэн, олон түмнийг огшоосон билээ. Олимп, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт түүний амжилтыг “Хайбрид хаус” компани хаусаар мялаахаа мэдэгджээ. Тус компанийн гаргасан мэдэгдэлд "Бага залуу наснаасаа их спортын талбарт хүч сорьж, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуусгаж, ард олныхоо итгэлийг алдалгүй, 16 дахь жилдээ гайхамшигт амжилт үзүүлэн, олимпын наадмын медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ М.Уранцэцэг танд сайн сайхныг хүсэн ерөөе. Эрхэм танд “Хайбрид хаус” компаниас ХАУС ӨМЧЛҮҮЛЭХ ЭРХ олгон, медалийг тань мялааж байна" гэжээ.