Монголын баг тамирчид өнөөдөр олимпын наадамд хурд, хүч, авхаалжаа сорих хэд хэдэн тоглолттой. Ширээний теннисний төрөлд Б.Болор-Эрдэнэ маань Тунисын тамирчин Гарси-г 4:1-ээр хожиж олимпын анхны хожлоо авлаа. Түүний дараагийн тоглолтод уухайлан амжилт хүсье. "Асака" буудлага спортын төвд эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 м төрөлд Оюунбатын Есүгэн маань цэц сорьж , 624 оноогоор 25 байрт орлоо.
Мөн өнөөдөр буудлагын Э.Даваахүү нар цэц сорино. Жүдо 48 кг-д М.Уранцэцэг, 60 кг-д Д.Амартүвшин барилдана. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эмэгтэйчүүд Итали, Америктай тоглоно. Харин байт харвааны холимог хосын төрөлд Б.Отгонболд, Б.Урантунгалаг нар өрсөлдөх хуваарьтай.