“Токио-2020” Зуны олимпийн XXXII наадамд оролцож буй Монголын баг тамирчдын салхийг байтын Б.Урантунгалаг хагаллаа. Эмэгтэйчүүдийн чансаа тогтоох урьдчилсан харваанд Б.Урантунгалаг 72 сум харваж , 614 оноо аван 58 -д эрэмблэгдэв. Эхний гурван байрт БНСУ-ын харваачид шалгарч, түрүүлсэн Ан Сан 680 оноогоор олимпийн рекордыг шинэчиллээ.
“Таван цагариг”-ийн Ц.Энхтүвшин Тлкиогоос мэдээлж байна