Өнөөдөр 20.00 цагт "Токио-2020" олимпын нээлт болно. Үүнээс өмнө Монголын баг тамирчдаас байт харваан Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар "Токио-2020" олимпын салхийг хагалж, харвалаа. Эмэгтэйчүүдийн чансаа тогтоох урьдчилсан харваанд Б.Урантунгалаг 72 сум харваж , 614 оноо авснаар 58 -д эрэмблэгдэв. Солонгосын Ан Сан 680 оноогоор олимпын рекордыг шинэчилжээ.
- Б.Урантунгалаг - эмэгтэй, ганцаарчилсан төрөлд 08.00-10.00 цагт тоглоно
- Б.Отгонболд - эрэгтэй, ганцаарчилсан төрөлд 12.00-14.00 цагт тоглох аж.
Бид олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдын тоглох цагийн хуваарийг тун удахгүй мэдээлэх болно.