"Токио-2020" олимпын наадам түүхэн дэх хамгийн эко олимп болно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн. Үүний нэг илрэл нь тамирчид байрлах олимпын хотхоны оруудыг картон цаасаар үйлдвэрлэжээ. Даац нь 441 паунд буюу 200кг. Олимп, паралимпын дараа эдгээр ор дахин боловсруулалтад орох юм. Энэ нь олимпын хотхоны ор дахин боловсруулагдах материалаар хийгдэж буй анхны тохиолдол болж байна.