Монголоос 43 тамирчин "Токио-2020" олимпод өрсөлдөхөөр эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлсэн нь олон нийтийн баяр бахдалыг төрүүлээд байна.
Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болж, эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн аж.
Эмэгтэй тамирчид олонх болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын эрхээ авсан, чөлөөтийн охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийг өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлсөн байна.