Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёд хүч сорьж буй 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал одоогоор тэргүүлж байгаа бол озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ араас нь нэхэж явна. Тэрбээр энэ удаа түрүүлбэл ёкозүна цол хүртэх юм. Маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Ичиножио А.Ичинноров, Чиёошома Г.Мөнхсайхан, Тамаваши Б.Мөнх-Оргил нар нэг ч унаагүй байна. Гурав дахь өдрийн барилдаанд Хошорюү С.Бямбасүрэн, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар учраа таарч, Хошорюү ялснаар манай бөхчүүд тус башёг амжилттай үргэлжлүүлж байна. Цар тахлын тархалтаас сэргийлж, ордонд 3800 үзэгч оруулж байгаа аж.