Олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нарыг Токиогийн олимпод оролцох Монголын багийн тугчаар сон гов. ОУОХ-ноос жендерийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж буй. Дээрх бодлогод нийцүүлэн багийн тугчаар эрэгтэй, эмэгтэй тамирчин сонгосон аж.
Ө.Дүүрэнбаяр 1994 онд төрсөн бөгөөд ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл, армийн ДАШТ-ий алтан медаль хүртсэн амжилттай, Монголын хүнд жингийн шилдэг тамирчдын нэг юм. О.Хулан 1999 онд төрсөн, МУИС төгсжээ. Тэрбээр оюутан байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэн богино хугацаанд ур чадвараа хөгжүүлэн, амжилт гаргаж Монголын үндэсний шигшээ багийн тамирчин болжээ. 23 хүртэлх насныхны сагсан бөмбөгийн ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн. Сонирхуулахад, Токиог зорих Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол Төрийн ордонд өнөөдөр болно.