"Токио-2020" олимпод оролцох монгол тамирчдын хувцсыг Биеийн тамир, спортын улсын хорооноос танилцууллаа.
ҮНДСЭН МАТЕРИАЛ: Полиэстр, микрофайбер материалаар өнгө будуулж захиалгаар хийлгэсэн. Салхинаас хамгаалах зориулалттай, нимгэн материалтай.
ЦАХИЛГААН: 100% Японы YKK үйлдвэр.
ЛОГО: Резинен логоны наалтыг олимпын стандартын дагуу 30 см дотор багтаасан.
ДАЛБАА: Хатгамалтаар ОУ-н олимпын стандартын дагуу 30см2 дотор багтаасан.
МАЛГАЙ: Үндсэн их биеийг цагаан өнгийн полиэстр материалаар, арын хэсгийг торон материалаар хийсэн. Улаан болон хөх өнгийн эмжээртэй.