Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэн хөгжүүлэх, "КОВИД-1"9 цар тахлын үед иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэн, эрүүл мэнд, биеийн дархлааг дэмжих зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар онлайн шатрын тэмцээн өнгөрсөн өдрүүдэд www.lichess.org вэбсайтаар амжилттай явагдаж өндөрлөсөн талаар албаныхан мэдээллээ.
Тэмцээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 11 аймгийн төлөөлөл, Нийслэл хотын Баянгол, Баянзүрх, Сонгино Хайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй зэрэг 6 дүүргийн төлөөлөл, нийт 49 тамирчид гэр гэрээсээ цахимаар оролцсон юм.