Үндэсний хэмжээнд сарын туршид үргэлжлэх “Дасгал хөдөлгөөн хийцгээе” аян нь үйл ажиллагаа болон сургалт гэх хоёр хэлбэрээр зохион байгуулагдаж буй. Сургалтын хүрээнд иргэдэд иог, шагайт дасгалын цахим хичээлүүдийг цувралаар хүргэж байгаа бол аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд Шатрын тэмцээн зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн энэ сарын 18-20-ны өдөр болно хэмээн албаныхан мэдээллээ. Ташрамд дурдахад, эл тэмцээн Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулж буй анхны онлайн тэмцээн юм.