Олимпийн аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн тамгыг тус газрын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өглөө. Тэд олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих болон МҮОХ-ны төв байранд засвар хийх, олимпийн музей, номын санг шинэчлэн байгуулах талаар санал солилцсон гэнэ. Мөн "Олимпизмийн шинэ эрин" төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэхээр боллоо. Ташрамд дурдахад, “Токио-2020” олимпийн наадамд Монголын баг тамирчдаа зохион байгуулж оролцуулах МҮОХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хэмээн албаныхан мэдээллээ.