Монголын Үндэсний шигшээ баг "Катар - 2022" ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо Киргизийн эсрэг хийж 1:0-ийн харьцаатай хожлоо. Тодруулбал, тоглолтын 34 дахь минутад тус багийн тамирчин О.Мижиддорж гоол оруулсан бөгөөд үүнийг багийн таван хамгаалагч эцсийн мөч хүртэл хамгаалжээ. О.Мижиддоржийн гоол ийнхүү Үндэсний шигшээ баг 1993 онд дахин байгуулагдсанаас хойших 100 дахь гоол болон тэмдэглэгдэн үлдлээ. Монголын үндэсний шигшээ баг болон нийт хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэе.