Монголын хөл бөмбөгийн шигшээ баг Япон улсын Осака хотноо өнөөдөр Янмар цэнгэлдэхэд "Катар - 2022" ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо Киргиз улсын эсрэг хийнэ. Тоглолтын өмнөх бэлтгэлийг цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулан Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах МХБХ-ны “Бэлтгэлийн төв”-д бүрэн тусгаарлагдаж хангасан хэмээн албаныхан мэдээллээ. Шигшээ багийнхандаа амжилт хүсье.