Энэ жилийн уулын дугуйн улирлын нээлтийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд нийслэлийн 16 байгууллагын 189 тамирчин, мөн Ховд, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар аймгийн баг тамирчид оролцсон юм. Тус тэмцээнд энэ жил хүүхэд залуучууд идэвхтэй оролцсон хэмээн албаныхан онцоллоо. Дугуй унах нь хүний эрүүл мэндэд ээлтэй бөгөөд монголчуудын бие бялдрын онцлогт тохирсон, тив дэлхийд амжилт гаргах боломжтой спортын төрөл билээ.