Н.Түвшинбаяр Олимпийн хорооны ерөнхийлөгчийн суудлаа тавьж өгөхгүй хэмээн тамгаа авч “зугтаасан” гэв. Энэ талаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тодруулахад “Хүчирхийлэл үйлдсэн Н.Түвшинбаярт Монголын талаас ёс зүйн арга хэмжээ авахгүй бол Олон улсын олимпын хорооны ёс зүйн хурлаар оруулж, арга хэмжээ авах болно хэмээн тус газраас бидэнд удаа дараа сануулж буй. Тиймээс түүнийг МҮОХ-ны ерөнхийлөгчөөс түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаад баталгаажуулах гэсэн боловч Н.Түвшинбаяр нарийн бичгээрээ дамжуулж тамгаа авч явсан байв. Бид одоогоор түүнд тамгыг буцааж илгээх шаардлага хүргүүлсэн. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй бол дараагийн шатны арга хэмжээг авах болно” хэмээв.